Та энэхүү журамтай бүрэн танилцаад ЗӨВШӨӨРСӨН тохиолдолд манай үйлчилгээг авах бүрэн боломжтой гэдгийг анхаарна уу.
2023 оны 4 сарын 1-с мөрдөгдөж байгаа ачаа тээврийн журам:
Тээврийн үнэ:
Барааны сав баглаа боодлын эзэлхүүнээр тооцож харьцуулсан үнээр үнэ тогтоогдоно.
АНХААРУУЛГА : Тээврийн үнэ Эрээнд Юань-р шивэгдэж УБ-т ирсэн өдрийн ханшаар монгол төгрөг болж таньд харагдана иймд валютын өөрчлөлтөөс хамаарч үнэ өөрчлөлт орж болзошгүй. Овор ихтэй боловч хөнгөн жинтэй барааг овроор тооцож төлбөрийг тооцно, хүнд жинтэй ачааг кг-р тооцно.
Жич: Амархан харагч гэмтэх, хөлдөх, түргэн муудах болон шингэн зүйлс, ургамал, амьтан, тэсэрч дэлбэрэх аюултай бараа болон МУ-ын хилээр оруулахыг хориглосон бараа хүлээж авахгүй.
Тээвэрлэх хугацаа:
Эрээн дэх хаяг дээр хүлээн авсанаас хойш 7- 10 хоногт УБ ирнэ. Эрээнд ирсэн ачааг манай Эрээн дэх ажилчид sited шивж оруулж ачдаг, https://shankhai-cargo.mn/tracking, хэрэглэгч код шивэхгүй.
Ачилтыг 3-5 хоног тутамд хийж байна
* Тээврийн зардал нь тухайн ачааны жин болон "Оврийн жин" хоёрын аль ихээр нь тооцогддог.
* Том овортой ачааг Ачааны машин задрахад өдөрт нь олгоно
Том овортой ачааг Хугацаандаа ирж авахгүй удах, агуулах зай талбай чөлөөлж өгөөгүй үед хоногоор тооцож тээшний төлбөр бодогдоно. ( Дараагийн ачаатайгаа хамт авахаар хүлээж байгаа зөвхөн түүвэр жижиг ачаад хамаарахгүй )
Эрээнд бараа хүлээж авах үед хятад дотор тээврийн зардалтай ирсэн бараа хүлээж авахгүй тул хятад доторх тээврийн зардалаа төлсөн байх.
УБ дахь карго тараалт: Зөвхөн messages очсон хугацаагаар таны тээшийг, тухайн салбарт олгоно өдөр бүр онгойхгүй, зөвхөн заасан өдөр барааг олгох тул УБ-т хүрсэн бараагаа яаралтай авах.
Хүргэлт: Бараа ирсэн гэсэн мэдээлэл авсан үедээ хүргэлтийн захиалга өгөх, олон бараа бэлдэж бөөнөөр нь хүргэлтэнд гаргадаг тул аль болох хүргэлтээ мэдээ авсан даруйдаа баталгаажуулах.