Үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий заалт

Шанхай Эрээн Уаанбаатар  карго  тээвэр үйлчилгээ  нь /цаашид Карго гэх/  БНХАУ-ын худалдааны платформуудаас онлайн худалдааны зөвлөн зуучлах, тээвэр зуучын үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэхүү нөхцөл, журам нь тус каргогоор үйлчлүүлэхтэй холбоотой үүссэн харилцааг зохицуулахад оршино.

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Шанхай Эрээн Уаанбаатар  карго  тээвэр үйлчилгээ ХХК болон үйлчлүүлэгч 2 хамтран ажиллаж хяналт тавина.

Үйлчлүүлэгч та манайхаас үйлчилгээ авахаас өмнө доорх журамтай сайтар танилцсан байх ба зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээ авах нөхцөл нээгдэнэ гэдгийг анхаарна уу.

Үйлчлүүлэгч та манай үйлчилгээний талаар гомдол, санал, хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлж болох ба гомдолоо холбогдох утас болон сошиал чатаар мөн өөрийн биеээр ирж илэрхийлэх боломжтой.

Хоёр. Хэрэглэгч

Шанхай Эрээн Уаанбаатар  карго  тээвэр үйлчилгээ ХХК   болон Гадаадыг харьяат 18 насанд хүрсэн эрх зүйн чадамжтай иргэн бүр үйлчилүүлэх боломжтой.

Бид үйлчилүүлэгчдэд ачаа бараатай холбоотой мэдээллийг үнэн бодитойгоор өгөх үүрэг хүлээнэ.

Хэрэглэгчийн аливаа мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах ба нууцлалын байдлыг манай тал бүрэн хариуцна.

Хэрэглэгч та өөрийн гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцна.

Хэрэглэгч санаатайгаар болон санаандгүй буруу ташаа мэдээлэл өгсөн тохиолдолд үүнээс үүдэн гарах бүх хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.

Нэг хэрэглэгч зөвхөн өөрийн нэр дээр бүртгэлтэй нэг утасны дугаар болон нэг баталгаажсан хаягаар үйлчлүүлэх ёстой.

Бүртгүүлсэн утасны дугаараар олон дахин хаяг нээж манайхаар үйлчлүүлэх боломжгүй гэдгийг анхаарна уу.

Шинээр үйлчлүүлж буй хэрэглэгчидийн мэдээлэл манай мэдээллийн санд түр хадгалагдан үлдэх болно.

Гурав. Зуучлах зөвлөх үйлчилгээ

Манай карго нь үйлчлүүлэгчдийг БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг худалдааны платформуудаас таны авахыг хүссэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зуучлах, тээвэрлэх, ирсэн барааг хүлээлгэж хүргэж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Зуучлах үйлчилгээ нь зөвхөн тус каргоны албан ёсны фэйсбүүк хуудас чат болон холбогдох утасны дугаараар явагдана. Бусад хуурамч хаягтай холбоотой гарсан асуудлыг тус карго нь хариуцахгүй.

Үйлчлүүлэгчийн захиалга өгөх, төлбөр төлөх процесс фэйсбүүк чат, албан ёсны дугаар болон холбогдох банкны үйлчилгээгээр хийгдэнэ.

Үйлчлүүлэгч та тухайн зуучлуулан авах бараа бүтээгдэхүүний үнэ болон үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч төлбөр төлөгдсөнөөр захиалга баталгаажсанд тооцогдоно. Үйлчлүүлэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн захиалга баталгаажсанаас хойш нийлүүлэгчээс БНХАУ-ын Эрээнд дэх манай агуулахад хүргэдэж очсоноос хойш 7-10 хоногт тээвэрлэгдэн Улаанбаатар хотод ирнэ.

Анхааруулга: Тээвэрлэлт нь бүх нийтийн баяр ёслол, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс үүссэн тохиолдолд тодорхой болон тодорхойгүй хугацаагаар ачаа тээвэрлэлт сунгагдаж болно.

Үйлчлүүлэгч захиалгаа өгөхдөө сонгосон барааныхаа марк, өнгө, хэмжээ тоо ширхэг зэргийг сайтар шалган нягтлах ба үйлчлүүлэгчийн буруугаас болж бараа буруу ирсэн, тоо ширхэг дутсан тохиолдолд үүдэн гарах үр дагаврыг карго хариуцахгүй.

Дөрөв. Хүргэлтийн үйлчилгээ

Манай каргогоор зуучлуулан бараа бүтээгдэхүүн авсан үйлчлүүлэгч нар бараагаа оршин суух хаягтаа хүргүүлж авах боломжтой ба нэг багцалсан ачааг салгаж хүргэлт хийлгэх боломжгүй.  Бараа хүргэлт нь бүсчлэлэээр харилцан адилгүй төлбөртэй байх ба хэт том овор хэмжээ бүхий ачаа хүргэлтийн төлбөр өөр байна гэдгийг анхааруулья.

Орон нутгийн үйлчлүүлэгчийн захиалсан барааг тухайн орон нутгийн унаанд өгч явуулах ба үйлчлүүлэгч барааныхаа бүрэн бүтэн байдлыг шалган хүлээж авч гарсан зардлыг өөрөө төлнө.

Хүргэлт хийгдхээсээс өмнө та тухайн холбогдох вэбсайт руу нэвтрэн хүргэлт хийлгэх цонхнуудыг үнэн зөв бөглөж холбогдох дансанд төлбөрөө шилжүүлсэнээр хүргэлт баталгаажна. 

Хүргэлт хийхээс өмнө хүргэлтийн ажилтан  үйлчлүүлэгчийн утас руу залган холбогдох боломжгүй байвал тухайн хүргэлт дараа өдрийн хүргэлт рүү шилжих ба үйлчлүүлэгч өөрийн биеэр агуулах дээрээс ирж ачаагаа авч болно.

Хүргэлт хийх явцад үйлчлүүлэгч та утасны дуудлага хүлээж авахгүй, эсвэл утас нь холбогдох боломжгүй байвал байгууллагын хүргэлтийн ажилтан хүргэлтийг цуцлан дараагын хүргэлт рүү явах болно.

Орон нутгийн үйлчлүүлэгчтэй байгууллагын хүргэлтийн ажилтан хүргэлтэнд гарахаас өмнөх утсаар холбогдон хаягийн баталгаажуулалт хийнэ.

Үйлчлүүлэгчийн барааг орон нутгийн унаанд өгсөн даруйд хүргэлтийн ажилтан жолоочийн утасны дугаар, машины дугаарыг үйлчлүүлэгчийн утас руу мессэж хэлбэрээр таны гар утсанд илгээх ба үйлчлүүлэх бараа хүлээж авах хүртэл хугацаанд өөрөө тухайн жолоочтой холбогдон мэдээлэл авна.

Харин тухайн жолооч ачаа хүргэх эцсийн цэг дээр очоод үйлчлүүлэгчийн утас руу бараа ирсэн тухай мэдэгдэх үед утас нь холбогдох боломжгүй байвал үүнээс үүдэн гарах хариуцлагыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.

Таны ачаа хүргэлтэнд бүртгэгдэж баталгаажсанаас хойш 24-72 цагын дотор хүргэлтэнд гарах ба давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хугацаандаа очихгүй байх боломжтой.

Тав. Бараа буцаалт

Үйлчлүүлэгч захиалсан бараагаа хүлээж авахдаа заавал шалгаж авна. Барааг хүлээж авснаас хойш 24 цагт ажлын цагаар гаргана. 24 цаг хэтэрсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй.

Бараа буцаах нөхцөл:

/Таны захиалсан бараа бүтээгдэхүүн буцах боломжтой бол/

Үйлчлүүлэгчийн буруугаас болж буруу захиалагдан ирсэн барааг буцаахад гарах тээврийн зардлыг үйлчлүүлэгч та өөрөө бүрэн хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн байгаа газар хүртэл гарах бүх зардал багтана.

Тухайлбал Улаанбаатар хотоос Эрээн хүртэл, Эрээн хотоос нийлүүлэгч хүртэлх.

Нийлүүлэгчийн зүгээс гаргасан алдааны улмаас буруу болон өнгө хэмжээ зөрсөн, гэмтэж ирсэн тохиолдолд Эрээнээс үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэл гарах тээврийн зардлыг байгууллагын зүгээс нийлүүлэгчээр гаргуулах талаар харилцан зөвшилцөнө.

Тиймд та тухайн бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй харилцагчаа бүрэн гүйцэд сайн судалж захиалгаа өгөх ёстой.

Зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд үйлчлүүлэгч хариуцна.

Үйлчлүүлэгчийн захиалсан барааг карго буруу захиалж өөр бараа ирсэн тохиолдолд буцаалт хийхэд гарах бүх зардлыг карго хариуцна.

Тухайлбал Улаанбаатараас Эрээн хүртэл, Эрээнээс нийлүүлэгч хүртэлх. Бараа буцаахад барааны үнийг тухайн захиалга хийгдсэн өдрийн юаний ханшаар хөрвүүлэн бодож үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ.

Бараа захиалахад төлсөн тээврийн хөлсийг буцаан олгох боломжгүй гэдгийг анхаарна уу.

Бараа солиулах нөхцөл:

/Таны захиалсан бараа бүтээгдэхүүн солиулах боломжтой бол/

Үйлчлүүлэгчийн буруугаас болж буруу захиалагдан ирсэн барааг солиулахад гарах тээврийн зардлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос нийлүүлэгчийн байгаа газар хүртэл, нийлүүлэгч барааг дахин Эрээн хүртэл гаргах, Эрээнээс Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирэх зардал багтана.

Үйлчилүүлэгчийн захиалсан барааг нийлүүлэгч буруу гаргасан тохиолдолд барааг солиулахад гарах зардлыг үйлчлүүлэгч, нийлүүлэгч хамтран хариуцна.

Тухайлбал Улаанбаатараас Эрээн хүртэл гарах зардлыг үйлчлүүлэгч, Эрээнээс үйлдвэрлэгч нийлүүлэгч хүртэл гарах зардлыг нийлүүлэгч, барааг дахин Эрээн руу гаргах зардлыг нийлүүлэгч, Эрээнээс Улаанбаатар хот хүртэлх зардлыг үйлчлүүлэгч хариуцна.

Үйлчлүүлэгчийн захиалсан барааг карго буруу захиалж буруу бараа ирсэн тохиолдолд солиулахад гарах бүх зардлыг карго хариуцна.

Үүнд Улаанбаатар хотоос нийлүүлэгчийн байгаа газар хүртэл, нийлүүлэгч барааг дахин Эрээн хүртэл гаргах, Эрээнээс Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирэх зардал багтана. Орон нутгийн үйлчлүүлэгчийн хувьд бараа буцаах болон солиулахад гарах зардлыг дээрх зохицуулалтын дагуу шийдвэрлэх ба орон нутгаас Улаанбаатар хот хүртэлх, Улаанбаатар хотоос орон нутаг хүртэл гарах зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.

Барааг буцаах эсвэл солиулах тохиолдолд нийлүүлэгчийн шаардлагын дагуу өмсөж хэрэглээгүй, угаагаагүй, тухайн барааны сав баглаа, тэмдгийг хаяж үрэгдүүлээгүй байх шаардлагатай. Үйлчлүүлэгч энэхүү заалтыг зөрчсөнөөс болж үйлдвэрлэгч, нийлүүлэгч бараа буцаах, солиулах хүсэлтийг хүлээж аввахгүй буцаах тохиолдолд үүнээс үүдэн гарах бүх зардлыг үйлчлүүлэгч хариуцна.

Буцаалтын төлбөрийг барааг нийлүүлэгч шалган хүлээн авч төлбөрийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн даруйд үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлэх болно.

Бараа бүтээгдэхүүнийг солиулах тохиолдолд барааг нийлүүлэгч руу буцаан явуулах, үйлдвэрлэгч, нийлүүлэгч барааг дахин гаргах, Эрээн-Улаанбаатар хот руу дахин авч ирэх хугацаа харилцан адилгүй байхыг анхаарна уу.

Зургаа. Холбогдох хаяг дээр ачаа хүлээн авах

1.  Зөвхөн Эрээн хот дахь өөрийн агуулах дээр хүлээн авч  бүртгэл хийгдсэн ачаануудын бүрэн бүтэн байдлыг хариуцан тээвэрлэлт хийнэ.

2. Тухайн тээшинд хүлээн аваагүй бүртгэгдээгүй ачаа барааны бүрэн бүтэн байдлыг манай зүгээс хариуцахгүй.

3. Тухайн ачаа нь эвдрэл гэмтэлтэй Эрээн дэх тээшинд хүргэгдэж ирсэн тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

Долоо.  Хориотой зүйлс

Тус каргогоор ачаа тээврийн үйлчилгээ авахдаа анхаарах зүйлс

  • Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүн
  • Ан амьтан,
  • Бүх төрлийн ургамалын гаралтай бүтээгдэхүүнүүд
  • Хөлдөх хагарах хориотой шингэн бараа бүтээгдэхүүн. Үүнд Гоо сайхны бараа, Химийн төрөл бүрийн бодис
  • Төрөл бүрийн хуурай болон шингэн цахилгаан үүсгэвэр гаргагч түүнтэй адилтгах бараа бүтээгдэхүүнүүд
  • Хуванцар материаллаар хийгдсэн тоглоом
  • Шил шаазан эдлэл, толь, хуванцар бараа  бүтээгдэхүүн, бүх төрлийн дэлгэц /компютер, телевизор болон бусад/ компютер, гар утас, зэрэг амар хагарч гэмтэх адилтгах бараа бүтээгдэхүүнүүд болон бусад

Монгол улсын гаалийн тухай хуулинд заагдсан хориотой бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүд.

Танилцах  https://legalinfo.mn/                                                        

Тухайн нөхцөл байдлаас дур мэдэн тээвэрлэлт хийлгүүлэх явцад үүссэн хохиролыг манай байгууллга хариуцахгүй  болно.

Найм. Тээш олголт болон хадгалалт

1.Үйлчлүүлэгч тээш олголтоос ачаагаа авахдаа өөрт холбогдох бичиг баримт болон холбогдох утасны дугаар нэрээ хэлж  үйлчилгээ авна.

2.Тээш хүлээн авахдаа тухайн ачаан дээрх бүртгэлтэй утасны дугаар дээрх  болон ачааны трак дугаарууд бүхий багцалсан  ачааг салгаж олгохгүй.

3.Тээш олгох хэсэгт тухайн үйлчлүүлэгчийн тээшийг 3 хүртэлх хоногийн хугацаатай үнэ төлбөргүй түр байршуулна. Гар тээшээ 30 хоногийн дотор авахгүй тохиолдолд ачааны трак дугааруудаар  холбогдох мэдээллийн Фэйсбүүк хуудасны пост хэсэгт дахин мэдээлэл хүргэх ба тухайн хугацаанд бодогдох хадгалалтийн хөлсийг нэмж төлнө.

4.Тээш хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолоос хойш 3 дах хоногоос эхлэн тухайн тээшинд төлөх үнийн  дүнгийн 10%,   7 дох хоногоос хойш   20%, 2 дох 7 хоногт 40%, 3 дах 7 хоногоос 60% гэх мэт дараалалаар  хадгалалтын зардал бодогдох ба тухайн хадгалалтын зардалыг маргаангүйгээр  төлж барагдуулна.

5.Тухайн тээш эзэмшигч өөрийн нэр болон утасны дугаар болон ачааны трак дугаар бүхий тээшийг 3 сар ба түүнээс дээш хугацаанд агуулахаас аваагүй тохиолдолд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу комисс томилон худалдан борлуулж хадгалалтын хөлсийг нөхөн төлүүлнэ. 

Ес.  Бусад заалт

Үйлчлүүлэгч үйлчилгээтэй холбоотой аливаа мэдээлэл, санал хүсэлт гомдол зэргийг холбогдох Фэйсбүүк чатаар болон 99299309,088299309  утсаар холбогдох мөн өөрийн биеээр ирж өгч болно.

Үйлчлүүлэгчийн гаргасан гомдолыг нэн даруй шийдвэрлэх тал дээр үйлчлүүлэгчтэй шийдэлд хүрэх хүртэл 2 тал хамтран ажиллана.

Үйлчилгээтэй холбоотой аливаа маргаантай асуудлуудыг үйлчилгээний нөхцөл болон МУ-ын Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Арав. Нууцлал

Энэхүү нууцлалын бодлогоор таны мэдээлллийг бусдад задруулахгүй байх үүргийг бид хүлээнэ. Иймд та манайхаар үйлчлүүлэхийн өмнө Нууцлалын бодлого болон Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй сайтар танилцсан байх шаардлагатай.

Арван нэг. Хувийн мэдээлэл

Хэрэглэгчийг тус каргогоор үйлчлүүлж эхлэх үеэс эхлэн бид таны зарим нэг хувийн мэдээллийг цуглуулж түр хадгална. Хувийн мэдээлэл гэдэгт тухайн Хэрэглэгч хэн болох тухай эсхүл хэн болохыг нь илтгэх нэмэлт бусад мэдээллүүд хамаарч болно. Үүнд: Нэр, утасны дугаар болон бусад зүйлс багтана. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бид өндөр түвшинд хамгаалж ажиллахыг зорьж ажиллана.

Хэрэглэгчийн буруугаас хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй. Хэрэв Монгол улсын хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг шаардсан тохиолдолд хуулийн дагуу хуваалцаж болно.

Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дээрхээс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй болно.

Нөхцөл тус бүрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан бол та манай үйлчилгээг АВАХГҮЙ байх бүрэн эрхтэй.

Жич: Та энэхүү журамтай бүрэн танилцаад ЗӨВШӨӨРСӨН тохиолдолд манай үйлчилгээг авах бүрэн боломжтой гэдгийг анхаарна уу.